PORSCHE-ИЙН НАКЛАД УГААСАА ДУУГАРДАГ

Гэхдээ дээрх зүйл бол механик гэмтлийн талаарх биш, системийн ажиллагааны дуу гэдгийг тайлбарласан байна. Маш үнэтэй загварчлал, ашигласан материал, даралтын хүч зэрэг нь өндөр хурдтай үед пиланзад савалгаа үүсгэж хэвийн бус дуу гаргадаг гэнэ.

Энэ нь том пиланзтай том талбайгаар тоормосны систем харьцдагтай ч холбоотой гэнэ.

Мөн карбон керамик материалыг ашиглаж тоормослох зайг багасгах боломжтой болсон, харин түүнээс гарах дуу дараагийн асуудал гэнэ. Хэрвээ дууг нэгдүгээрт тавьсан бол зогсох зай хоёрдугаарт болж аюул нэмэгдэх нь байна.

Тэгэхээр таны хөрш цоо шинэ Порше авсан ч наклад нь дуугарч байвал эвдэрхий гэж ойлгож болохгүй нь байна шүү. Энэ яг л зөв зарчмаараа ажиллаж байгаа гэнэ.